📅

Нутгийн зөвлөл бүтэн өнчин хүүхдүүдэд хадгаламж нээж өгчээ

🕔 2018/10/11 13:23

Нутгийн зөвлөл бүтэн өнчин хүүхдүүдэд хадгаламж нээж өгчээ

 

Говь-Алтай аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс төрөлх нутгийнхаа хүүхэд багачууд,бүтэн өнчин хүүхдүүдийн ирээдүйд бодитой хөрөнгө оруулах зорилгоор ерөнхий боловсролын сургуульд суралцагч 57 бүтэн өнчин хүүхдэд нийт 27 сая төгрөгөөр хадгаламж нээж, аравдугаар сарын 05-нд  аймгийн Есөнбулаг сумын ЗДТГ-ын байранд гардуулав.  

Анх тус аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн “Макс” группын захирал Д.Ганбаатар 2015 онд “Тод манлай” цолны мялаалга наадмаараа 20 гаруй хүүхдэд тус бүр 500 мянган төгрөгийн хадгаламж нээж өгч байсан бөгөөд тэдгээрээс найм нь насанд хүрээгүй учир хадгаламжийн мөнгө нь хуримтлагдаж байгаа гэнэ. 

Түүнчлэн энэ удаа дээрх найман хүүхдийн хадгаламжид тус бүр 100 мянган төгрөг нэмж, шинээр 49 хүүхдэд тус бүр 524 мянган төгрөгийн хадгаламж нээж батламж гардуулав. Хүүхдүүд 18 нас хүрээд хадгаламж дахь мөнгөө сургалтын төлбөр болон өөрийн сурч хөгжих, боловсрол эзэмшихэд зарцуулах эрх нь нээгдэнэ хэмээн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хандмаа онцолсон юм. Говь-Алтай аймагт бүтэн өнчин 57 хүүхэд бүртгэлтэй байдаг бөгөөд тэдгээрийн  23 нь аймгийн төв Есөнбулаг суманд амьдарч суралцаж байгаа ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол