📅

Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав

🕔 2018/10/15 12:33

 

Ерөнхий сайд "МАК" компанийн цемент, блокийн үйлдвэртэй танилцав

 

-ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ "МАК" КОМПАНИЙН ЕВРО БЛОКИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ТАНИЛЦЛАА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "МАК" компанийн евро блокийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Монголын зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа хангаж байгаа аж. Хоногийн 24 цагийн ажиллагаатай тус үйлдвэрт гурван ээлжээр 150 ажилтан байнгын ажлын байраар хангагдсан байна. Евро блокийн үйлдвэр нь Герман технологийн дагуу үйлдвэрлэл явуулдаг бөгөөд хоногт 900м.күб хөнгөн блок үйлдвэрлэдэг аж.

Үйлдвэр бүрэн чадлаараа жилдээ 270 сая м.күб блокийг зах зээлд нийлүүлэх боломжтой юм байна. Зах зээлийн эрэлт нь өндөр учир бүтээгдэхүүний төвлөрөл үүсдэггүй, шууд борлуулагддаг гэдгийг үйлдвэрийн зүгээс онцлов. Үйлдвэрээс гарч буй блок нь галд тэсвэртэй, дулаан алдалт бага, нягтаршил өндөр учир ашиглалтын зардал бага гардаг гэдгийг үйлдвэрлэгчид тодотгож байлаа. Евро хөнгөн блок нь зах зээл дээр нэг м.күб нь 140.500 төгрөгөөр борлуулагддаг аж.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол