📅

Сурагчдын санаачилгаар “NO SMOKE” аян өрнүүлж байна

🕔 2018/10/18 13:37

Сурагчдын санаачилгаар “NO SMOKE” аян өрнүүлж байна

 

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Хүслэн” хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчид өсвөр үеийг эрүүл аж төрөх, биеэ зөв авч явах, хорт зуршлаас ангид байх талаар сурталчилгаа мэдээлэл хийх, Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтран “NO SMOKE” аяныг өрнүүлж байна.

Аяны хүрээнд аравдугаар сарын 15-нд Есөнбулаг суманд үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулсан бөгөөд Тамхины хяналтын тухай хуулийн хүрээнд 20 гаруй хүнсний дэлгүүрт шалгалт хяналт явуулжээ. Мөн тодорхой зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцсон байна. Тухайлбал, тамхийг зөвшөөрөлгүй буюу насанд хүрээгүй иргэнд худалдан борлуулах гэх мэт зөрчил илэрсэн ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол