📅

"Тайшир-Алтай" ус хангамж төсөл хэрэгжиж эхэллээ

🕔 2018/11/08 14:36

"Тайшир-Алтай" ус хангамж төсөл хэрэгжиж эхэллээ

 

Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй "Тайшир-Алтай" ус хангамж төслийн эхлэл тавигдаж байна. Тодруулбал хэрэгжүүлэгч талууд төслийн хүрээнд цэвэр ус дамжуулах нийт 30 чингэлэг хоолой татахаас энэ сарын 5-ны өдөр төслийг гүйцэтгэгч "ТИРОЛЕР РООРЕ" компанийн төлөөлөгчид долоон чингэлэг хоолойг Алтай хотод тээвэрлэн авчирлаа.

Говь-Алтай аймгийн төв Алтай хотын хүн амын усан хангамжийг сайжруулах зорилготой “Тайшир-Алтай” төслийг Австри улсын 14 сая еврогийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд Улаанбоомын усан сангаас ус авах эргийн далд байгууламж байгуулах бөгөөд 48 км далд яндан хоолойгоор усыг дамжуулан авч ашиглах ба ус дамжуулах яндан хоолойн трассын дагуу ус гаргах цэг байгуулж 3-4 фермерийн аж ахуй болон ойн зурвас, ногоон төгөл байгуулснаар цөлжилттэй тэмцэх томоохон байгууламж бий болох юм.

Ус хангамжийн хүртээмж нэмэгдсэнээр алслагдсан бүс нутагт хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, ажлын байр, хүн амын боловсролын ерөнхий түвшин дээшлэх зэрэг үр өгөөжөө өгөх ач холбогдолтой ажээ.

"ТИРОЛЕР РООРЕ" компанийн төлөөлөгчдийг аймгийн ИТХ-н дарга Т.Ганзориг, Засаг даргын орлогч Ж.Ганбат нар холбогдох албаны хүмүүс угтан авсан байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол