📅

311 өрхийн 238.3 мянган толгой мал отроор өвөлжинө

🕔 2019/10/11 16:39

Энэ өвөл Говь-Алтай аймгийн 311 өрхийн 238.3 мянган толгой мал отроор өвөлжинө. Тодруулбал, аймаг дундын Бор аргалантын отрын бүс нутагт 48 өрхийн 36.0 мянган толгой мал, хилийн зурваст 34 өрхийн 16.7 мянган толгой мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 122 өрхийн 117.9 мянган толгой мал, өөр аймгийн нутагт 11 өрхийн 7.8 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 96 өрхийн 59.9 мянган толгой мал отрын бүс нутагт өвөлжих юм. 

Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалт есдүгээр сарын байдлаар нийт нутгийн 35 хувь нь хэвийн, 35 хувь нь дундаж, 30 хувь нь гантай буюу тааруу үнэлгээтэй гарчээ. Үүнтэй холбоотойгоор тус аймгийн малчид өвлийн бэлтгэлээ хангаж одоогоор 3360.4 тн хадлан бэлтгээд байна. Харин сумдын аюулгүйн нөөцөд нийт 900 тн өвс бэлтгэхээс 438 тн өвс бэлтгэж, 540 тн тэжээл бэлтгэхээс 148 тн тэжээл бэлтгээд байна. Говь-Алтай аймгийн аюулгүйн нөөцийн тэжээлийг 100 хувь бэлтгэсэн бол 320 тн өвс бэлтгэх тендер зарласан хэмээн холбогдох албанаас мэдээлэв. 
Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол