Говь-Алтай аймгийн хэмжээнд 3,597,242 мянган толгой мал тоологдлоо
Говь-Алтай аймгийн мал сүргийн тоо 2019 оны жилийн эцсээр 3,597,242 мянган толгойд хүрсэн байна. Үүнд: адуу 132430, үхэр 84467, тэмээ 44436, хонь 1066507, ямаа 2269402 мянган толгой тоологджээ.
Тус аймгийн хэмжээнд малын тоогоор Дэлгэр сум 305697, Цогт 300962, Халиун 247095, Эрдэнэ 244423, Чандмань 229726 мянган толгой малтай тэргүүлж байна. Мөн хамгийн олон адуутай сумаар Хөхморьт, олон тэмээтэй сумаар Төгрөг, олон үхэртэй сумаар Бигэр, олон хоньтой сумаар Дэлгэр, олон ямаатай сумаар Цогт сум шалгарлаа хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Э.Нарангэрэл
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад