Дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг нэгдүгээр сарын 13-нд Говь-Алтай аймагт ажиллалаа. Ажлын хэсгийнхэн тус аймгийн Онцгой комиссыг хуралдуулан мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн үеэр Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат мал аж ахуйн өвөлжилтийн байдлыг ажлын хэсэгт танилцуулж бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэхэд шаардагдах нэмэлт санхүүжилт, цаг хүндэрсэн үед нэн шаардлагатай ковш болон нөөцийн өвс тэжээлийн үнийг бууруулж өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад хүргүүлэх хүсэлтийг өглөө. Өмнөх оны эцсээр тус аймгийн хэмжээнд 3,597,242 толгой мал тоологдсон бөгөөд одоогоор 443 өрхийн 308,2 мянган толгой мал отроор өвөлжиж байна.
Э.Нарангэрэл