📅

Он гарсаар 197 эх амаржжээ

🕔 2020/03/06 17:46

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2020 оны эхний сарын байдлаар 197 эх эсэн мэнд амаржсан байна. Тодруулбал, 197 эх амаржсанаас 107 хүү мэндэлсэн бөгөөд ихэр төрөлт хоёр байлаа хэмээн тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгаас мэдээлэв. Харин жилийн нийт төрөлтийн 12 хувийг хийсвэр хагалгаа эзэлдэг байна. 

Түүнчлэн тус тасгийн хамт олон есөн ортой Нөхөн үржихүйн тасгийг тусад нь шинээр байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Тасгийн эмч, эмнэлгийн ажилтнууд “Эрүүл эхээс эрүүл хүүхэд” зарчмыг баримтлан жирэмсэн болохоор бэлтгэгдэж буй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн зөвлөгөө тусламж хүргэн ажиллаж байгаа ажээ. Төрөх насны эмэгтэйчүүд эрүүл байснаар төрөх үеийн хүндрэл гарахгүй, эсэн мэнд амаржих, эрүүл хүүхэд мэндлэхэд чухал нөлөөтэй юм.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол