📅

“Эрүүл бие-Хорт зуршил” аяныг зохион байгуулж байна

🕔 2020/03/12 18:20

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас “Эрүүл бие-Хорт зуршил” аяныг зохион байгуулж байна. Тодруулбал,Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Өнгө нэмье-2020” аяны хүрээнд тус аймаг дахь Цагдаагийн газрын нийт алба хаагчдын дунд хорт зуршлаас салъя, эрүүл биеийг эрхэмлэе уриан дор гурав, дөрөдвүгээр сард энэхүү аяныг өрнүүлэхээр болжээ.

Уг аян нь цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн хорт зуршлаасаа татгалзан өөрийн болон гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг онцлон танилцууллаа. Аяны нээлтийн үеэр тус газрын тасгуудад аяны уриалга бүхий туг, “Хорт зуршилгүй хамт олон болох” амлалтын дэвтрийг,гардуулан өглөө.

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол