📅

Томуу, томуу төст өвчний гаралт хоёр дахин буурчээ

🕔 2020/03/12 18:56

Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ сарын 9-ний байдлаар томуу, томуу төст өвчний гаралт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурчээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын эхний долоо хоногт томуу, томуу төст өвчний гаралт 7,7 хувьтай байсан бол өнөөдрийн байдлаар 3,6 хувьтай байгаа ажээ.

Коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоосон. Үүнээс үүдэн томуу, томуу төст өвчний гаралт эрс буурлаа хэмээн тус аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Түүнчлэн осол гэмтэл өнгөрсөн оны мөн үеэс зургаа дахин, яаралтай тусламж болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо 27-30 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол