📅

Нийтийн эзэмшлийн гудамж талбайг ариутгалаа

🕔 2020/04/20 11:39

Шинэ төрлийн коронавируснээс урьдчилан сэргийлэх зорилгоор гудамж талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг Сүмбэр сумын Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Сүмбэр сумын ЗДТГ хамтран зохин байгууллаа. Ариутгал халдваргүйжүүлэх ажилд зориулж аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын  захирамжаар 5,5 сая төгрөгийг шийдвэрлэжээ. Онцгой байдлын албаныхан 135000м2 нийтийн эзэмшлийн зам талбайд Мал эмнэлгийн газрынхан нийтийн эзэмшлийн зургаан цэгийн 12974м2 талбайг тус тус ариутгажээ. Албаныхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өгсөн зөвлөмжийн дагуу жавелионы 0.03 хувийн уусмалаар шүршиж халдваргүйжүүлсэн аж. 

Х.Эрдэнэбулган

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол