📅

Цагдаагийн газрын барилгыг шинээр барина

🕔 2020/04/28 13:07

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын шинэ барилгын шав тавих ёслол энэ сарын 27-нд боллоо. Тус газрын алба хаагчдын өрөө тасалгааны хүрэлцээгүй байдлыг шийдвэрлэх, ая тухтай орчинд ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд улсын төсвийн 2.075 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын барилгыг шинээр бариулах болсон юм.  Үүнтэй холбогдуулан өнөөдөр тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат болон Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн шинэ барилгын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо. Уг барилгын гүйцэтгэгчээр “Хаш гоёо” компани шалгарсан ба барилгыг энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтад оруулах юм. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол