📅

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд 32 аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ

🕔 2020/05/21 16:18

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд Говь-Алтай аймгийн 32 аж ахуйн нэгж төслөө ирүүлжээ. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах хүсэлтэй дээрх аж ахуйн нэгжүүд нийт 2,846,591,375.00 төгрөгийн санхүүжилт хүссэн төслөө тус аймгийн ХХААГ-т ирүүлснийг хүлээн авч цахим бүртгэлийн системд бүртгэсэн байна. Говь-Алтай аймгийн хэмжээнд бүртгэлтэй 250 гаруй жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ид байдаг бөгөөд тэднээс дийлэнх нь гутал хувцас, сүү-сүүн бүтээгдэхүүн, талх-нарийн боов, газар тариалан эрхлэгчид бий хэмээн ХХААГ-ын дарга Б.Баян-Эрдэнэ мэдээллээ. 

Э.Нарангэрэл

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол