📅

Коронавирусний халдвар авсан иргэдийн биеийн байдал хөнгөн байна

🕔 2021/04/28 15:15

Коронавирусний халдвар авсан иргэдийн биеийн байдал хөнгөн байна

 

Коронавирусний халдвар авсан 23 иргэний биеийн байдал хөнгөн байгаа тухай Говь-Алтай аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дөрөвдүгээр сарын 27-нд ХӨСҮТ-д 23 иргэний шинжилгээ халдвартай нь баталгаажсан бол өнөөдрийн байдлаар түргэвчилсэн оношлуураар 10 иргэний шинжилгээ эерэг гарч сэжигтэй тохиолдолдлоор бүртгэгдээд байгаа аж. Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн 10 иргэний сорьцыг Ховд аймаг руу PCR шинжилгээнд хамруулахаар илгээсэн байна. 

Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан нийт 1169 хүн шинжилгээнд хамрагдсанаас халдвартай тохиолдлын хавьтагч 904, сайн дураараа 205 иргэн шинжилгээ өгчээ. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 860, тусгаарлах байранд 23, ажлын байрандаа 56 иргэн тусгаарлагдаад байна. Өнгөрсөн өдрүүдэд явуулын дөрвөн цэгээр шинжилгээ авч байсан бол цаг хугацааг хэмнэх зорилгоор дөрөвдүгээр сарын 28-наас таван байнгын цэгт шинжилгээ авч эхэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол