Говь-Алтай аймгийн хэмжээнд мал төллөлт 49.0 хувьтай байна
Говь-Алтай аймгийн хэмжээнд мал төллөлт 49.0 хувь, төл бойжилт 97.3 хувьтай байна. Тус аймагт нийт 1380.4 мянган толгой хээлтэгч мал байгаагаас 62.6 хувь нь буюу 864.6 мянган толгой хээлтэгч төллөхөөс 04 дүгээр сарын 23-ны байдлаар 423.7 мянган хээлтэгч төллөж, 412.5 мянган толгой төл бойжиж байна.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн хэмжээнд 18 сумын 88 багийн 7.9 мянган малчин өрхөд 3310.8 мянган толгой мал хаваржиж байна. Үүнээс адуу 122.1 мянга, тэмээ 43.9 мянга, үхэр 75.8 мянга, хонь 945.7 мянга, ямаа 2123.2 мянган толгой байна. Үүнийг сүргийн бүтцээр нь авч үзвэл адуу 3.7 хувь, тэмээ 1.3 хувь, үхэр 2.3 хувь, хонь 28.6 хувь, ямаа 64.1 хувийг тус тус эзэлж байна. Том малын зүй бусаар 105.8 мянган толгой буюу нийт малын 3.2 хувь нь хорогдоод байгаа тухай ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв.