Говь-Алтай аймагт төл бойжилт 99.4 хувьтай байна
Говь-Алтай аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын хоёрны байдлаар мал төллөлт 40 хувьтай, төл бойжилт 99.4 хувьтай байна. Тус аймаг нь 1524.8 мянган хээлтэгч малтай, үүнээс 1381.3 мянган мал төллөх бөгөөд одоогоор ингэ 2.6 мянга, гүү 0.4 мянга, үнээ 1.8 мянга, хонь 218.1 мянга, ямаа 324.9 мянга, нийт 547.9 мянган мал төллөжээ. Нийт 544.9 мянган төл бойжиж байгаа бөгөөд ботго 2.6 мянга, унага 0.4 мянга, тугал 1.7 мянга, хурга 216.9 мянга, ишиг 323.1 мянга байна хэмээн ХХААГ-аас мэдээлэв.
Э.Нарангэрэл
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад