📅

Говь-Алтай аймгийн нийт сонгогчийн 57.8 хувь нь саналаа өгчээ

🕔 2021/06/10 13:21

Говь-Алтай аймгийн нийт сонгогчийн 57.8 хувь нь саналаа өгчээ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгууль Говь-Алтай аймагт хуулийн дагуу тогтоосон хугацаанд болж, нийт сонгогчийн 57,8 хувь нь саналаа өглөө.

Говь-Алтай аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад 37524 сонгогч бүртгэгдсэн. Аймгийн хэмжээнд 18 сум, 2 тосгонд нийт 88 хэсгийн хороод ажиллалаа. Одоогоор 88 хэсгийн хорооноос 65 нь буюу 73 хувь нь СЕХ-нд дүн мэдээгээ дамжуулаад байгаа аж.

Урьдчилсан байдлаар /2021.06.09-ний 23:20 цаг/ МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх 14396, АН-аас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ 853, "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат 1411 хүний санал авсан байна. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол