📅

Коронавирусний халдварын улмаас 936 хүн эмнэлгийн тусламж авч байна

🕔 2021/09/03 17:20

Коронавирусний халдварын улмаас 936 хүн эмнэлгийн тусламж авч байна

 

Сүүлийн 24 цагт 329 шинжилгээ хийгдсэнээс коронавирусний халдварын 90 тохиолдол  шинээр илэрлээ. Үүнээс  Есөнбулаг суманд 51, Төгрөгт 1, Бугатад 3, Цээлд 1, Баян-Уулд 1, Даривд 11, Тонхилд 2, Тайширт 5, Чандманад 3, Эрдэнэд 1, Жаргаланд 2, Хөхморьтод 2, Халиунд 2, Баянтооройд 2, Бигэрт 1, Дэлгэрт 2  тохиолдол бүртгэгдсэн бөгөөд аймгийн хэмжээнд 4924 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна. 

Есдүгээр сарын 3-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 936 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 808 хүний биеийн байдал хөнгөн, 102 нь хүндэвтэр, 26 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 63 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 3982 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 1117 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол