"Мандал Голомт" ХХК иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулга хүргүүлэв
“Мандал Голомт” ХХК нь иргэд, аж ахуйн нэгжүүдийг халаалт дулаанаар хангах ажлаа эхлүүлэх гэж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор хэрэглэгчдэдээ өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, хаалт арматур, худаг тэдгээрийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, усан шахалтын үед хариуцсан эзэнтэй байх /дулааны хаалт найдвартай хаагдсан байх/-ыг анхаарууллаа. Тодруулбал:
-“Манай компани нь 2021-2022 оны халаалтын улирлын бэлтгэл ажлын хүрээнд өөрийн эзэмшлийн дулааны шугам сүлжээнд 2021 оны есдүгээр сарын 9-ний өдрөөс усан шахалт хийх тул дулааны эрчим хүч хэрэглэгч айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, хаалт арматур, худаг тэдгээрийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, усан шахалтын үед хариуцсан эзэнтэй байх /дулааны хаалт найдвартай хаагдсан байх/ шаардлагатай байна.
Оршин суугчид, аж ахуйн нэгж компаниуд дулааны шугам сүлжээний засвар болон усан шахалтын үед шугамд гэмтэл гарч болзошгүй тул сонор сэрэмж, болгоомжтой байж эд хөрөнгө, автомашин, өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна. Анхааруулга хүлээн аваагүйгээс гарсан аливаа хохирлыг манай компани хариуцахгүй болохыг иргэд, аж ахуй нэгж, компаниудад мэдэгдье” гэв.