Коронавирусний халдварын тохиолдол 149-өөр нэмэгдлээ
Сүүлийн 24 цагт 404 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын 149 тохиолдол шинээр илэрлээ. Үүнээс Есөнбулаг суманд 98, Чандманд 7, Бугатад 8, Эрдэнэд 5, Баян-Уулд 3, Цогтод 1, Баянтооройд 9, Тайширт 2, Хөхморьтод 2, Тонхилд 4, Төгрөгт 2, Цээлд 1, Алтайд 1, Бигэрт 1, Дарвид 2, Жаргаланд 3 тохиолдолд бүртгэгдсэнээр аймгийн хэмжээнд 5624 хүн коронавирусний халдвараар өвчилсөн байна.
Есдүгээр сарын 10-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 925 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 816 хүний биеийн байдал хөнгөн, 136 нь хүндэвтэр, 21 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа тухай ЭМГ-аас мэдээлэв. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 70 хүн эдгэрснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын 4642 нь бүрэн эдгэрсэн байна. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн хэмжээнд 1612 хүн гэрийн ажиглалтад байгаа аж.