📅

“Эх оронч залуу” үндэсний аян Говь-Алтайд өрнөж байна

🕔 2021/11/12 19:37

“Эх оронч залуу” үндэсний аян Говь-Алтайд өрнөж байна

 

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Эх оронч залуу” үндэсний аяныг 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

Энэхүү үйл ажиллагаанд цахим хэлбэрээр тус аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Цэргийн штаб, Алтай сум дахь хилийн цэргийн 0214-р ангийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Мөн бэлтгэгдсэн сургагч багш нар болох Залуучуудын хөгжлийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн Э.Мэндсайхан, Сэтгэлзүйч Ц.Цэнд-Аюуш нар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан залууст сургалт зохион байгууллаа.

Аяны хүрээнд залуу хойч үед эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, соён гэгээрүүлэх, эх орноо хайрлах, улс, үндэсний аюулгүй байдлыг хангах тэдний соёл боловсрол, бие даан амьдрах чадвар, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг сурталчлах, хариуцлагатай иргэн байхад дэмжлэг үзүүлж ажиллах тухай ГБХЗХГ-аас танилцуулав.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол