📅

Г.Энх-Амгалан: Халаалтын төлбөр хөнгөлсөн нь бидэнд маш их дэмжлэг болж чадаж байгаа

🕔 2021/12/06 18:44

Г.Энх-Амгалан: Халаалтын төлбөр хөнгөлсөн нь бидэнд маш их дэмжлэг болж чадаж байгаа

 

Коронавирусний халдварын нөхцөл байдлын үед халаалт дулааны төлбөрийг төрөөс хөнгөлж байгаа нь хувийн хэвшлийн байгууллагуудад бодит дэмжлэг болж байгаа талаар төлөөлллүүд ярьж байна. Говь-Алтай аймгийн Алтай хотын халаалт дулааны 90 гаруй хувийг хангадаг “Мандал голомт” компаниас дулаан хангамжийн үйлчилгээ авч хөнгөлөлтөд хамрагдаж буй хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэдэнд  хэрхэн нөлөөлж байгаа талаар сурвалжилснаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа “Андууд” рестораны захирал Г.Энх-Амгалантай уулзаж, ярилцлаа. 

 

-Засгийн газраас коронавирусний халдвараас шалтгаалан халаалт, дулаан, хог, усны төлбөрийг өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн хөнгөлж байгаа. Энэ нь танай байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-2020 онд коронавирусний халдвар илэрснээс хойш үйл ажиллагаа маань нэлээд хүндэрсэн. Энэ үед Засгийн газраас цахилгаан, халаалтын төлбөрийг тэглэсэнд их баярлаж байна. Ер нь бол бидэнд цаг үеэ олсон бодит дэмжлэг болж чадаж байгаа. Учир нь ажиллахгүй багаа үедээ ажилчдадаа сул зогсолтын мөнгө өгч байгаа. 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэл бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогийн төлбөрийг төр хариуцахаар болсон. Энэ нь "Ковид-19" цар тахлын хүнд үед иргэдийнхээ амьжиргааг дэмжих, үйл ажиллагааны зардлыг бууруулахад чиглэсэн чухал шийдвэр болсон. Цаашдаа ч бас коронавирусний халдварын үед тодорхой хөнгөлөлт үзүүлбэл сайн байна. 

 

-Танай ресторан сардаа хэдэн төгрөгийн тог цахилгаан, халаалт дулааны төлбөр төлдөг вэ? 

-Манайх нэг сард л гэхэд 2 сая гаруй төгрөгийн төлбөр төлдөг. Жилдээ 20 гаруй сая төгрөгийн төлбөрийг төлдөг. Манайх нийт 16 ажилтантай. Үүн дээр туслах ажилчид нэмэгдээд 20-иод ажилчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Халаалтын төлбөр хөнгөлсөн нь бидэнд маш их дэмжлэг болж чадаж байгаа.

 

-Товч мэдээлэл өгсөнд баярлалаа.

Сонирхуулахад, “Мандал Голомт” ХХК нь Говь-Алтай аймгийн 1974 айл өрх, 132 аж ахуй нэгжид 573,191,200 төгрөгийн хөнгөлөлтийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 1 өдрийг хүртэлх хугацаанд олгоод байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол