📅

Говь-Алтай аймгийн малын нийт тоо өмнөх оноос 322,1 мянгаар буурчээ

🕔 2022/01/03 15:41

Говь-Алтай аймгийн малын нийт тоо өмнөх оноос 322,1 мянгаар буурчээ

 

2021 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Говь-Алтай аймагт 2 сая 988.8 мянган толгой мал тоологдсон бөгөөд малын нийт тоо өмнөх оноос 322,1 мянга буюу 9,7 хувиар буурсан байна.

Тодруулбал, хонь 60,2 мянга буюу 6,4 хувиар, ямаа 248,5 мянга буюу 11,7 хувиар, адуу 6,7 мянга буюу 5,5 хувиар, үхэр 6,4 мянга буюу 8.4 хувиар, тэмээ 0,2 мянга буюу 0,5 хувиар тус тус буурчээ. 

2020 оны жилийн эцсийн мал тооллогоос 322,1 мянган толгой малаар буурсан шалтгаан нь зун гантай байсан учир малчид хээлтүүлэгч тавиагүй, хээл хаялт 71,0 мянган толгой, сувайрсан 357,4 мянган толгой байна. 2021 онд зах зээлд худалдан борлуулсан 601,0 мянган толгой, алдсан, хулгайлагдсан, олдохгүй байгаа 1,8 мянган толгой, хүнсэнд хэрэглэсэн 180,2 мянган толгой, зүй бусаар хорогдсон 278,1 мянган толгойгоор хасагджээ. Жилийн эцэст бэлэн тоологдсон буюу бойжсон төл 470,2 мянган толгой байгаа аж. 

Харин улсад нийт малын тоогоороо 13 дугаар байрт орсон бол тэмээгээр гурав, ямаагаар тавд орсон байна. Нийт 2 сая 988.8 мянган толгой мал тоолуулснаас 115.4 мянган адуу, 69.5 мянган үхэр, 43.7 мянган тэмээ, 885.5 мянган хонь, 1874.7 мянган ямаа байна. 

Аймгийн хэмжээнд Хөхморьт сумын малын тоо 8,3 мянган толгойгоор буюу 4,7 хувиар, Дарви сумын малын тоо 3,9 мянган толгойгоор буюу 2,9 хувиар, Баян-Уул сумын малын тоо 5,7 мянган толгойгоор буюу 2,5 хувиар, Тонхил сумын малын тоо 0,1 мянган толгойгоор буюу 0,1 хувиар өссөн бол бусад 14 сумын малын тоо 5,5-33,2 хувиар буурсан тухай тус аймгийн ЗДТГ-ын Статистикийн хэлтсээс мэдээлэв.

 

МОНЦАМЭ.МН 

Э.НАРАНГЭРЭЛ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол