📅

Монголын бахархалт шувууг зөөж л байг уу Д.ОЮУНХОРОЛ САЙД АА!!!

🕔 2017/09/06 10:34

Монголын бахархалт шувууг зөөж л байг уу Д.ОЮУНХОРОЛ САЙД АА!!!

 

Монголын бахархалт шувуу хэмээн өргөмжилсөн шонхор шувууны хувь заяа харь орны баячуудын уяаны нохой болж дуусах тавилантай аж. Энэ талаар ард түмэн хэдий дуугардагч хууль ярьсан, зөвшөөрөл барьсан баян Арабууд хилийн чанад руу зөөсөөр байна. Харин манай эрх мэдэлтнүүдз зүгээр л нүдэн балай чихэн дүлий цариалсаар он удаж байна. 

 

Идлэг шонхорын наймаа монгол орны хаа сайгүй болжээ. Алтайн чанад хүрсэн шонхорын худалдаа наймаа Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багт үргэлжилж байгааг эрхэм сайд маань мэдэж байгаа болов уу. Ер нь энэ шонхорын асуудал дээр Байгаль орчны сайд Д.Оюунхорол гуай ямар арга хэмжээ авч байна вэ?. Энэ талаа нутгийн иргэн Tansagerdene Tsogt өөрийн цахим хуудсандаа харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр  "Номхон тэмээг ноолоход амар... Ноднин нэг тэрэг хоёр гэртэй 2 хөгшин араб ирж хориод эдлэг шонхор бариад буцсан. 

Энэ жил хар даа... Эзэнгүй нутагт эрх дураараа 
РАШААНТЫНХАН амар амар 
Жилээс жилд отгоо өргөжүүлж МОНГОЛООС зөөх шонхороо энэ л нутгаас хангаж байна. 
АРД ТҮМЭН ХАРАХ НҮД НЬ ХАЛАМЦУУ БОЛЖ
Говь-Алтай аймгийн Цогт сум Рашаант баг 2017.08.28

Эх нутгийн минь алтан шонхорууд энүүгээр дуусах нээ. Шонхор шувуу үлийн цагааныг ганц устгагч байсан юмсан. Ирээдүй хойчдоо юуг үлдээнэ гэж ийм хүмүүсийг дэмжиж байна вэ... Говь-Алтай Аймаг Цогт Сум" хэмээн халагласан байна. 

Монголын бахархалт шувууг зөөж л байг уу Д.ОЮУНХОРОЛ САЙД АА!!!

 

Монголын бахархалт шувууг зөөж л байг уу Д.ОЮУНХОРОЛ САЙД АА!!!

 

Ийн хилийн дээс алхах ШОНХОР буюу Монгол бахархал чинь гарсаар л байг уу эрхэм сайд аа. 

 

Эх сурвалж GOVIALTAI.MN

Ч.МӨНХБАТ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол