Ойрын өдрүүдэд цас орж хүйтрэн, шуурга ихтэй байхыг анхааруулав
Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгийн зарим газраар цас орж хүйтрэн, шуурга ихтэй байхыг холбогдох албанаас анхааруулав. Тодруулбал, энэ сарын 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17, 18-нд нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурах бөгөөд 16,17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх аж. Харин 18-нд зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар жавартай хүйтэн байхыг малч¬ид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.
Дээрх өдрүүдэд агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 33-38 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус байх төлөвтэй байна.