“Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төсөлд халдвараар өвчилсөн 100 хүүхдийг хамруулжээ
НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй коронавирусний халдвараар өвдсөн бага насны хүүхдүүд болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад “Нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь” төсөлд халдвараар өвчилсөн 100 хүүхдийг хамруулжээ.
Уг төслийг МУЗН, Улаан загалмайн сайн дурын идэвхтэнүүд, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Дэлхийн зөн” ОНХ хамтран ажилласан тухай тус аймгийн ГБХЗХГ-аас мэдээллээ. Төсөл нэгдүгээр сарын 12-оос хоёрдугаар сарын 22-ны хугацаанд хоёр удаагийн давтамжтайгаар хэрэгжсэн байна. Зохион байгуулагчид төсөлд хамрагдсан хүүхдүүдэд хандлагын тухай ойлголт, үйлчлүүлэгч асран хамгаалагч, сайн дурын идэвхтнүүдийн хоорондын харилцаа, халдварт өвчний үе дэх хүүхэд, гэр бүлийн сэтгэлзүй, хүүхдийн сэтгэлзүйн онцлог гэж юу вэ зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэсэн байна.
Түүнчлэн сайн дурын идэвхтнүүд тэдний гэрээр айлчлан сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, ярилцах, тоглох, уулзалт хийх, утсаар ярих, зөвлөгөө өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулжээ. Энэ өдрүүдэд сайн дурын идэвхтнүүд хүүхдүүдэд урлагийн тоглолт, дасгал хөдөлгөөн заахаас гадна төслийн зүгээс хүүхдүүдэд үлгэрийн ном, буддаг ном, өнгийн харандаа, оюун ухаан хөгжүүлэх тоглоом зэргийг гардуулсан юм.