“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас 250 гаруй өрхөд тусламж үзүүлжээ
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс Говь-Алтай аймгийн 250 өрхөд тусламж үзүүлжээ. Төсөл хэрэгжүүлж буй Есөнбулаг, Эрдэнэ, Цогт, Баян-Уул, Хөхморьт сумын өрхүүдэд хүнсний болоод түлшний тусламж үзүүлжээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 140, Эрдэнэ сумын 15, Цогт сумын 15, Баян-Уул сумын 15 өрхөд гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос болон нүүрс олгосон байна. Эдгээр тусламж олгосон өрхүүдийг сумын удирдлагуудын хурлаар шийдвэрлэж, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөиөлбөрөөс хяналт тавин ажиллажээ.
Дэлхийн Зөн байгууллага 1993 онд Говь-Алтай аймагт болсон зудын гамшигт өртсөн малчин өрхүүдэд хоол хүнс, эм тариа, малын хивэг тэжээл зэрэг нэн шаардлагатай зүйлсээр яаралтай тусламж үзүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Өдгөө ч тус аймгийн зорилтот бүлгийн өрх, хүүхэд багачуудад чиглэсэн олон талын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт хийсээр байгаа юм. Энэ ч утгаараа дэлхий нийтийг түгшээж буй коронавирусний халдвараас сэргийлэхэд хувь нэмрээ оруулан халдварт өртөх эрсдэл хамгийн өндөр иргэд, өрхүүдэд яаралтай тусламж үзүүлээд байна.
Э.Нарангэрэл