📅

Говь-Алтай нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулав

🕔 2022/03/02 17:55

Говь-Алтай нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулав

 

Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тул анхаарал сэрэмжтэй байхыг холбогдох албанаас мэдээлэв. Харин гуравдугаар сарын 3-нд нутгийн зарим газраар, цас орж, цасан шуурга шуурах бөгөөд 2-нд Алтайн салбар уулсаар, 3-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Энэ өдрүүдэд агаарын температур Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ хэмээн Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол