📅

Хүний гавьяат эмч Б.Болдсайханд "Аймгийн хүндэт иргэн" цол тэмдгийг гардууллаа

🕔 2022/06/02 17:11

Хүний гавьяат эмч Б.Болдсайханд "Аймгийн хүндэт иргэн" цол тэмдгийг гардууллаа

 

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өнөөдөр Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Болдсайханд "Аймгийн хүндэт иргэн" цол тэмдгийг гардууллаа.

"БУНДАН", "Хязгаараас чинад", "Зүрх мартахгүй" төслийн баг хамт олон энэ өдрүүдэд аймгийн бүх сумд, Ховд аймгийн урд бүсийн сумд, Өвөрхангай аймгийн зарим сумдад ажиллаж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж байгаа билээ. Тус багийнхан тавдугаар сарын 31-нд Есөнбулаг сум, зургаадугаар сарын 1-нд Тайшир, Шарга, Халиун, Дэлгэр сумдын хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээн авч үзлэг хийсэн юм. Өнөөдрийн үзлэгийн өмнө аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төгрөг сумын уугуул Бундангийн Болдсайханыг хүлээн авч уулзаж, "Хүндэт иргэн" шагналыг гардууллаа. Мөн үеэр аймгийн удирдлагууд "Зүрх мартахгүй" төслийг дэмжиж, аймгийн бяцхан иргэдийнхээ хагалгааны зардалд тусламж үзүүлэхээ илэрхийлсэн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Govialtai.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!
Бусад

Утга зохиол